2021-05-13

Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах ГУРВАН ЦЭГ ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг, суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллана. ~Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах ГУРВАН ЦЭГ ажиллаж байна~ Тодруулбал, Улсын […]

2021-05-13

Өнөөдөр ВАКЦИН хийх цэгүүдийн БАЙРШИЛ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Улаанбаатар хотод суурин 38 цэгт, явуулын 10 автобусаар 86 багийн 599 эмч, ажилтан ажиллаж, 10345 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

2021-05-11

Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа ХИЙЛГЭНЭ

    Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ. Уг тушаалд: Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ. Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн […]

2021-05-11

БАЙРШИЛ: Өнөөдөр 13.911 иргэнийг дархлаажуулалтад хамруулна

Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод суурин 41 цэгт, 10 явуулын автобусаар 92 багийн 664 эмч, ажилтан ажиллаж, 13.911 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөrжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

2021-05-10

Улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр […]

2021-05-05

Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон ЦЭГТ вакцинд хамрагдана

-Хотод байгаа хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд хэрхэн вакцинд хамрагдах вэ? -18-аас дээш насны нийслэлийн иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр вакцинд хамрагдана. Харин хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэг дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж, I, II тундаа хамрагдах боломжтой. -ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ? -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, […]

2021-05-05

БАЙРШИЛ: Өнөөдөр ВАКЦИН хийх цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.