2020-01-07

Өвөрхангай аймагт үхэр галзуу өвчнөөр хорогджээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Хашаат” гэдэг газар малчин “Ж”-ын 1 үхэр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын захирамжаар 12 дугаар сарын 31-ний өдрийн А/161 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон.

2019-09-25

СЭРЭМЖИЛ: Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 109 тохиолдол бүртгэгджээ

Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 109 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5хувиар, эпидемиологийн 37 дугаар долоо хоногтой харьцуулахад 1 тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт 2 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн […]