2021-05-05

ГОВЬ-АЛТАЙ. PCR шинжилгээний явуулын лаборатори ажиллаж эхэллээ

PCR шинжилгээний явуулын лаборатори /2021-05-04/-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймагт ажиллаж эхэллээ. Говь-Алтай аймаг өмнө нь буюу коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хойш PCR шинжилгээний сорьцуудаа Ховд, Баян-Өлгий аймагт илгээж хариугаа гаргаж байсан. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарын санаачилгаар ЭМЯ-наас Говь-Алтай аймагт явуулын лабораторийг ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу өнөөдрөөс PCR шинжилгээг аймагтаа авдаг болсон тухай тус […]

2021-04-05

Говь-Алтай аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Говь-Алтай аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс /2021-04-05/ эхэлнэ хэмээн тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас хуваарилсан эхний ээлжийн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 4100 тун вероселл вакцин дөрөвдүгээр сарын 5-нд хадгалах горимын дагуу тус аймагт иржээ. Говь-Алтай аймаг ногоон бүс хэвээр үлдэж байгаа нь аймгийн Онцгой комиссын гишүүд, Цагдаа, Онцгой, МХГ, […]

2021-03-12

ГОВЬ-АЛТАЙ: Сайн цагийн эхлэл болж ИХЭР БОТГО гарлаа

Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн малчин Б.Нямдоржийн ингэнээс гуравдугаар сарын 7-ны өдөр ихэр эр ботго гарчээ. Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээдэг юм. Хэдэн жилийн өмнө түүний ах, Улсын аварга малчин Б.Дашмягмарын хотонд ингэ ихэрлэж байсан аж.

2021-03-12

Сурагчид “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээлээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын IV сургуулийн дунд ангийн сурагч нарын дунд “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээх уралдааныг тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сургуулийн технологи, физик, газарзүйн багш нартай хамтран анх удаа амжилттай зохион байгуулжээ. Тодруулбал, хүүхдийн танин мэдэхүй болон бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх, механик хэлбэлзэх энерги, хадгалах хууль, […]

Ахмад тамирчин Говь-Алтай-УБ хүртэл 1040 км замыг явганаар туулжээ

Хөнгөн атлетикийн мастер, гүйлтийн ахмад тамирчин Б.Болдбаатар Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг явганаар туулан нийслэлд ирээд байна. Тэрээр 7 дугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн төв дэх Улсын баатар Жанчивын талбайгаас гараагаа эхэлж, өглөө эрт 15 км, орой мөн хэмжээний замыг гүйж туулжээ. Ингэхдээ нийт сар гаруй хугацааг зарцуулсан байна. Тэрээр, Монгол Улсад […]