Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зохицуулах ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ гаргана
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцлээ. Танилцуулгыг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хийв. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2019 онд Улаанбаатар хотод 1848 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Үүнээс 1429 айл гэр хорооллоос орон […]