Супер “ОД” Алла Пугачева арван жилийн дараа тоглоно
Оросын эстрадын урлагийн супер “ОД” Алла Пугачева 10 жилийн завсарлага авч байгаагаа Минск хотноо болсон тоглолтынхоо үеэр мэдэгджээ. “Янз бүрийн тоглолтод дуулах урилга ирдэг, хаана, ямар тоглолт болохыг би таашгүй. Зарим нэг урилгад зөвшөөрөх байх. Үүнээс өөр зүйл хийхгүй. Тэгэхээр намайг хүлээж байгаарай. Бие даасан тоглолтоо хийнэ гэвэл, 80 насандаа магадгүй юм” хэмээн Алла ярьжээ. […]