2021-05-10

Л.Оюун-Эрдэнэ: Файзер вакцинаар 12-18 насныхныг дархлаажуулахаар ХЭЛЭЛЦЭЖ байна

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 100 хоног болжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна. /2021-05-10/ Энэ үеэр “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх хөл хорио тогтоосон нь Монгол Улс 1 сая иргэн халдвар авч, 10 мянган хүн нас барах эсрдэлээс сэргийлсэн алхам гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын шинэ […]

2021-05-10

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн […]

Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын ДЭМЖЛЭГ хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүсэж буйгаа албан бичгээр уламжлав. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Хан-Уул дүүрэгт барьж ашиглалтад оруулсан нэгдсэн эмнэлгийн жишгээр барих саналтайгаа тэд танилцуулав. Тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шар хад” […]

2021-04-29

Зорилтот бүлгийн иргэдийн 37 хувь нь эхний тунд хамрагджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын цэгүүдэд /2021-04-28/-ний өдөр  ажиллав. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Амгалан цогцолбор сургууль”-ийн дархлаажуулалтын цэг болон 84 дүгээр сургуулийн вакцинжуулалтын цэг дэх ажлын явцтай танилцлаа. Дархлаажуулалтын цэгүүдийн ачаалал харилцан адилгүй байна. Өнөөдрөөс /2021-04-28/ эхлэн нийслэлд 18 ба түүнээс дээш насанд хүрэгчдийн насны хязгааргүйгээр нэгдүгээр тунд хамруулж байгаа юм. Түүнчлэн […]

2021-04-27

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг /2021-04-26/ хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй хэвийн явуулах талаар ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг худалдан авах гэрээ байгуулсныг үндэслэн вакцин […]

2021-04-21

Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилийн уулзалтын нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилийн уулзалтын нээлтийн ажиллагаанд цахимаар оролцож үг хэлэв. Энэ жил “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн тохиож байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: Дэлхийн засаглалыг бэхжүүлж, Бүс ба Зам хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтдаа оролцоё” сэдвийн дор […]

2021-04-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай /2021-04-07/ утсаар ярив. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар ярилцлаа. […]

Элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй […]

2021-03-25

С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг “нууцын зэрэглэл”-ээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021-03-25/ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн өглөө. Хүсэлтэд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь […]

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр ХИЧЭЭХ шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзав. /2021-03-22/ Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 […]