Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийг шалгаж дууссан гэв!
Олон нийтийн зүгээс мэдээлэл өгөхийг шаардаж буй хүний амь нас хохирсон, хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2018 оны аравдугаар сарын 24-нд “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн цогцос Хан-Уул дүүргийн 15-р хороо “KH апартмент” хотхоны хойд талд байрлах, барилгын хоосон хашаанаас олдсон хэргийн шалгалтын ажиллагаа дууссан. […]