2021-05-06

Бямба гарагаас иргэд 07:00-00:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хөл хориог сулруулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Улмаар энэ хугацаанд иргэд 07:00-00:00 хооронд хөдөлгөөнд оролцох бөгөөд хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин үйлчилэх аж. Автомашин улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих аж.