PCR шинжилгээний болон түргэвчилсэн оношлуур авах хөрөнгийг нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд: – PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. – Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. […]