Чимх инээд…
Ээж намайг бурханд мөргүүлж сургасан: «Энэ муухай толбо арилаасай л гэж залбир!» Бас логиктой сэтгэхийг заасан: «Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!» Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан: «Орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!» Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан: «Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!» […]