2021-05-07

УВС. Вакцины улмаас цагдаагийн алба хаагч нас бараагүй гэв

Цаг үеийн асуудлаар Увс аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч А.Амарбатаас тодрууллаа. -Цахим орчинд Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч Ковид-19 халдварын улмаас болж нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж эхэлсэн. Уг дархлаажуулалтад […]

2021-05-06

Вакцины ХОС ТУН хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг шилжүүлж эхэллээ

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан. Уг урамшуулал нь дархлаагаа сайн тогтооход дэмжлэг үзүүлж, амин дэм авахад зориулж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан. ~Вакцины ХОС ТУН хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг шилжүүлж эхэллээ~ Тэгвэл Ковид19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн […]

2021-05-05

Орон нутагт оршин суудаг гадаадын иргэдэд энэ сарын 20-оос ВАКЦИН хийнэ

Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Улаанбаатар хотод оршин сууж буй гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дархлаажуулалтын цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг тавдугаар сарын 20-ноос […]

2021-05-03

Монгол улсад суугаа гадаад иргэдийг “ВАКЦИН”-д хамруулж эхэллээ

Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ. Дээрх зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхлээд байгаа […]

2021-05-03

БАЙРШИЛ: Өнөөдөр дархлаажуулалтын 111 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 111 цэг ажиллана. Эдгээр цэгт 295 багийн 2,283 эмч, ажилчид ажиллан 75,960 иргэнд вакцин хийхээр төлөвлөжээ. Өчигдөр улсын хэмжээнд 94,946 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Үүнээс нийслэлд 52,082 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн бөгөөд тэдний 30,417 нь эхний тундаа хамрагдсан байгаа юм. Дархлаажуулалтын цэгийн байршил:

2021-04-30

1,356 хүнд коронавирусийн халдвар илэрч, найман хүн нас барав!

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 35,979 боллоо. Мөн хугацаанд 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19,642 хүн эдгэрээд байгаа бол 110 хүн уг өвчний улмаас нас бараад байна.

2021-04-30

ТАНИЛЦ: Өнөөдөр вакцин хийх цэгүүд

Нийслэлд өнөөдөр 112 цэгт иргэдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Эдгээр цэгт 294 багийн нийт 2658 эмч, ажилтан ажиллаж 75851 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны бүх иргэдэд вакцины 1, 2-р тунг хийж байгаа юм. Өнөөдөр дараах цэгүүдэд иргэдийг вакцинжуулна.