2020-03-11

Италид буй Монголчуудыг энэ сарын 11-ний өдөрт багтаан ЭСЯ-тай холбогдохыг анхааруулав!

Итали Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр тус улсын бүх газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоохоор болсон. Уг шийдвэр гарсантай холбогдуулан Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ иргэддээ хандан зөвлөмж, анхааруулга гаргасан […]

2020-03-11

УИХ-ын дарга Г.Занданшатар сорьц өгч, хариу нь СӨРӨГ гарчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийн 6 төлөөлөгч Монгол Улсад ажиллаж байгаад 5 нь үлдээд байсан билээ. Эдгээр 6 хүн нь шинэ коронавирусийн халдвар эхний ээлжинд илрээд буй Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь тодорхой болсон. Энэ тухай мэдээллийг ДЭМБ баталсан юм. Тэгвэл эдгээр 5 иргэний COVID-19 халдварын сорьц сөрөг гарсан талаар эх сурвалж […]

2020-03-11

Хоёр хүүхдийн аав, 57 настай Франц иргэнийг эрүүл болгохын төлөө ажиллаж байна

Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр /2020-03-11/ өглөө авчирсан байна. Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр “Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ […]

2020-03-05

“Инчион” нисэх буудалд зорчигчдын халууныг 3 шатлалаар хэмжиж байна

БНСУ-ын Онцгой байдлын комиссын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Инчион” олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг хэмжиж эхэллээ. Коронавирусний халдвартай холбогдуулан “Инчион” олон улсын нисэх буудлаар зорчиж буй иргэдийн биеийн халууныг дараах гурван шатлалаар хэмжих арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүллээ. 1.”Инчион” ОУНБ-ын терминалд орох хаалга 2.Хилийн шалган нэвтрүүлэхийн өмнөх хэсэг 3.Онгоцонд […]

2020-03-05

ЭЕРЭГ: Коронавирусний халдвараас сэргийлэх хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

Шинэ коронавирусний халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, их дээд сургууль, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд малчид, төрийн бус байгууллагууд нэгдэж мөнгөн болон бараа, бүтээгдэхүүний хандив өргөсөөр байна. Өнөөдөр зарим байгууллагын хандив тусламжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд […]

2020-03-05

ЭМЯ: Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 95424 болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 5-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. ~Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 95424 болжээ~ Шинэ коронавирусний халдвараар 3283 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 95424-д хүрсэн бол 53351 хүн эдгэрчээ. Эрүүл мэндийн яам

2020-03-04

Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлье!

БНХАУ-д дэгдсэн коронавирусний тархалттай тэмцэхэд туслах зорилготой Монгол Улсын Засгийн газрын “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян үргэлжилж байна. БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамны хамтарсан хандивын дансанд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хандивыг цуглуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 гаруй сая төгрөг цугларчээ. Цугларсан хандивыг 7 хоног бүр нэгтгэн, дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд […]

2020-03-04

ХУД-ийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллав

Өчигдөр /2020.03.03/ Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүсийн хамтаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр орж ажилласны дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Зуунмод чиглэлийн “Өлзийтийн ТАЦ” шалган нэвтрүүлэх товчоонд хотын Захирагч ажиллаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа албан хаагч нартай уулзан, ажил байдлын талаар ярилцаж, санал солилцлоо. Хот хоорондын хөдөлгөөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны […]

2020-03-03

Түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг уриаллаа

Корона вирусийн тархалт олон улсад нэмэгдэж байгаа нь дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, онцгой нөхцөл байдал үүсч, бизнес эрхлэгчид, ялангуяа түрээслэгчид туйлын хүнд байдалд ороод байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор, “Супер Рубин” ХХК-ийн захирал Э.Халиун нар өнөөдөр мэдээлэл хийлээ. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Шинэ корона вирусийн тархалтаас […]