2021-03-25

МИАТ. Пфайзер буюу Pfizer вакциныг тээвэрлэн авчирлаа 

“МИАТ ТӨХК”-ийн В767-300 агаарын хөлгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй нисэх баг Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэг газардлаа /2021-03-24/. Уг нислэгээр таван хайрцаг, 149 кг “Ковид-19” вирусийн эсрэг Pfizer буюу пфайзер вакциныг Lithium батерейтай тусгай зориулалтын хайрцагтайгаар 3 дугаар сарын 24-ны өдрийн 16:34 цагт Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд тээвэрлэн авчирлаа.

2020-08-13

МИАТ: Агаарын хөлөгт ихэр хүүхэд мэндэлсэн нь дэлхийд АНХНЫ тохиолдол

МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг гардууллаа. МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн нь МИАТ компанийн түүхэнд тодоор бичигдэх баярт үйл […]

2020-04-28

“МИАТ” ТӨХК олон улсын карго тээврийн нислэг үйлдлээ

Үндэсний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөр олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдлээ. Тус компани ийнхүү олон улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүлж байна. “COVID-19” халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа […]

2020-04-17

“МИАТ ТӨХК” тусгай нислэг бүрийн дараа иж бүрэн цэвэрлэгээ, ариутгалыг хийж байна

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ ТӨХК” зорчигчдоо аюулгүй, найдвартай тээвэрлэхийн тулд тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийж байна. Ингэхдээ ЗӨСҮТ-ээр ариутгуулж, жирийн үед зургаан сар тутамд сольдог агааржуулалтын системийн филтерийг нислэг бүрт солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ажээ. Урьд урьдахаасаа илүү хариуцлагатай, илүү хүчтэй байж хүндрэлийг хамтдаа даван туулцгаая.

2020-03-31

Японоос тусгай онгоцоор ирэх иргэд яаралтай суудлаа баталгаажуулна уу!

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хийхээр болсон. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа […]

2020-03-19

ШӨНИЙН 01.00: Тусгай үүргийн дөрөв дэх онгоцоор Истанбулаас 252 иргэн буулаа

Монгол Улсын Засгийн шийдвэрийн дагуу гадаад улсаас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээд татан авах дөрөв дэх удаагийн нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01:00 цагт газарджээ. Уг онгоцоор 252 иргэн эх орондоо ирсэн байна. Эдгээр иргэнийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангасан тухай өчигдөр ЭМЯ-ны Эмнэлгийн […]

2020-03-16

БНСУ-аас 244 иргэнээ эх оронд нь авчирч, тусгаарлав

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ. Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт […]

2020-02-28

02.28 : “МИАТ” ТӨХК зорчигчдын анхааралд

COVID-19 (корона) вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн бүх нислэгүүд 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал цуцлагдсан болно. Нислэг цуцлагдаж зорчигч та бүхэнд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчиж байна. Жич: Зорчигчид Та бүхэн тийз худалдан авсан агент руугаа холбогдоно […]

2020-02-27

МИАТ: Зорчигчдын анхааралд

2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт Улаанбаатар хотын цаг агаараас (салхины хүч зөвшөөрөгдөх хэмжээнээс их) шалтгаалан өөрчлөлт орлоо. Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 02 дугаар сарын 27-ны 05:20 цагаас хөөрч Япон Улсын орон нутгийн цагаар 11:00цагт Нарита олон улсын нисэх буудалд буухаар төлөвлөж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан […]

2020-02-20

“МИАТ” ТӨХК гахай жилийн “Нийгмийн хариуцлагатай компани”-иар шалгарлаа

МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөр жил бүр сар шинийн баярын босгон дээр улс орон болон олон нийтэд тустай үйл хэргийн эзэдийг шалгаруулдаг уламжлалтай. Монголын Мэдээ суваг Урвуулагч хэмээх шороон гахай жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ыг энэ сарын 15-нд тодруулсан бөгөөд Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нийгмийн хариуцлагатай компаниар шалгарч “Цагийн хүрдийн баатар” өргөмжлөл хүртлээ. […]