БЗД: Мялзангаар өвчилсөн 97 гахайг УСТГАЛД орууллаа

Баянзүрх дүүрэгт гахайн мялзан өвчин илэрчээ. Тодруулбал, иэргэжлийн хяналтын байгууллагаас тус дүүргийн 21, 22, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд өрхийн гахайн аж ахуй эрхлэж буй айлуудад хяналт шалгалт, тандалт судалгааг явуулжээ. Шалгалын үеэр дөрвөн иргэний гахайн мах, цусны дээж авч УМЭАЦТЛабораторид өгч шинжлүүлэхэд Гахайн Африкийн мялзан өвчин оношлогдсон байна. […]