НАЛАЙХ: Бөмбөрцөгтэй уулзвараас 5 шарын байр хүртэлх 2.3 км автозам зургаадугаар сард ашиглалтад орно
Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу Налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл шинээр бариглаж байгаа 4.4 км авто замын ажлын явцыг хотын дарга С.Амарсайхан албаны хүмүүсийн хамт шалгалаа. Тус ажлыг “ЗБИБ” ХХК, “Моторсервиз” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих […]