2020-02-14

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэнэ үү!

Баянзүрх зорчигч тээврийн төвөөс орон нутгийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдын эрүүл аюулгүй байдлыг хангах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. ~Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэнэ үү!~ Иргэд та бүхэн амны хаалтыг зүүж зорчихыг анхааруулж байна гэж Баянзүрх зорчигч тээврийн төвөөс мэдээллээ.

2020-02-10

Автобуснуудад халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг тогтмол хийж байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр /2020-02-10/ нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийхэнтэй уулзлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа […]

2020-01-07

Нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад зөрчил тооцно

Автобуснуудад суурилуулсан камерын бичлэгээр нэгдүгээр эгнээгээр зорчиж журам зөрчсөн автомашинуудад зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор боллоо. Хотын төвийн гудамжаар том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөрдсөөр ирсэн. ~Нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад зөрчил тооцно~ Энэ журам төдийлөн хэрэгжихгүй байгаагаас замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна хэмээн иргэд шүүмжилдэг. Иймд зөвхөн […]

2020-01-06

Автобусанд суурилуулсан камераар баримтжуулан зөрчил тооцно

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, ~Автобусанд суурилуулсан камераар баримтжуулан зөрчил тооцно~ […]

2019-11-20

Автобусны жолооч нараас ур чадварын шалгалт авчээ

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын сахилга хариуцлага, мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын арга барилыг хэвшүүлэх зорилгоор ~Нийтийн тээврийн 560 жолооч, ур чадварын шалгалт өглөө~ жолооч нарын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эрх зүйн мэдээлэл болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой өдөр тутам анхаарч ажиллах сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 19-ний өдрүүдэд шалгалт […]

2019-11-14

Хотын дарга С.Амарсайхан автобусаар зорчиж, иргэдтэй уулзав

Хотын дарга С.Амарсайхан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь нөхцөл байдалд нь очиж шалгаж ажиллалаа. Хотын Захирагчийг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сөүл хотын оролцоот “T-money” компанийн ерөнхийлөгч Ким […]

18 нэгж байгууллагын 1226 автобусыг бүрэн камержуулав

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуйн нэгж, байгууллагуудын 1226 автобусыг 100 хувь камержуулан тус компаниудад хүлээлгэн өгчээ. Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерыг ашиглах журмыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, […]

Нийтийн тээврийн үйлчилгээний СТАТИСТИК мэдээллийг, автобусанд байршууллаа

Статистикийн газраас санаачлан иргэд, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, албаны тоо баримт, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийн талаарх статистикийн тоон үзүүлэлтээр “инфографик мэдээлэл”-ийг цувралаар бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгож байгаа билээ. “Инфографик мэдээлэл”-ийг нийслэлийн иргэдэд хүргэх ажлыг өргөжүүлэх, нийгмийн инновацийг хөгжүүлэх нөлөөллийн ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний 2017, […]

Автобусууд бүрэн камержсан ч, 80 хувь нь ажилладаггүй!

Нийслэлийн нийтийн тээврийн автобусуудыг бүрэн камержуулсан байдаг ч үнэн хэрэг дээрээ 80 хувь нь ажилладаггүй байна. Нийтийн тээврээр зорчихдоо иргэд халаасны хулгайд цөөнгүй өртдөг. Нийслэлийн хэмжээнд нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг. Эдгээр автобус тус бүрт 3-4 камерыг суурилуулсан байдаг ч 80 орчим хувьд нь камер ажилладаггүй гэж мэдээллээ. Халаасны хулгайн гэмт хэрэг […]