2020-02-27

Захирамж зөрчсөн тохиолдолд иргэнд 1.5 сая, ААН-д 5 сая төгрөгийн торгууль ногдуулна

Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 17 өрх Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, […]

2020-01-21

70 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлж байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020-01-21/  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний […]

2019-10-09

НОБГ-ын явуулын сургалтын танхим Дундговь, Өмнөговьд явж байна

НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь, Өмнөговь аймагт ажиллалаа. ~НОБГ-ын явуулын сургалтын танхим Дундговь, Өмнөговьд явж байна~ Орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны чадварыг эзэмшүүлэх зорилгоор явуулын сургалтын танхимаар сургалт хийсэн юм. Явуулын […]

НОБГ-ын gлба хаагчид БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

НОБГ-ын алба хаагчид БНСУ-ын Сөүл хотын Гал түймэр, аюул ослоос урьдчилан сэргийлэх төвд сургалтад хамрагдаж байна. Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 14 алба хаагч хамрагдаж байгаа юм. Алба хаагчид уснаас болон өндрөөс аврах, гал түймэр унтраах, утаат орчинд эрэн хайх ажиллагаа зохион байгуулах чиглэлээр мэргэжлийн ур чадвараа […]

НОБГ-ын гал унтраах тактикийн сургуулилтад 185 алба хаагч оролцов

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хамтран ‘’Бльюмон’’ ХХК-д аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн холбогдолтой осол гарсан үед гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус дадлага сургуульд “Бльюмон” ХХК-ийн штаб, […]