САЙН МЭДЭЭ: Архангайн номын сан “Эко танхим”-тай болов
БСУШУЯ-ны найман сая төгрөгийн санхүүжилтээр Архангай аймгийн нийтийн номын санг эко уншлагын танхимтай болгожээ. Номын санд “Их мэдэх танхим”, “Гэр бүлийн танхим” гээд тодорхой бүлэгт чиглэсэн ном уншлагын танхим байдаг бол өдгөө “Эко танхим” нэмэгджээ. Энэ танхимд ороход туулай, яст мэлхий, загас сонирхсон цэцэрлэгийн хүүхдүүд, ховордсон ургамлын хатаамлыг нухацтай ажиглах ахлах ангийнхан, насаараа номонд дурлаж, […]