НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ЦАХИМ уулзалт хийж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра албаны хүмүүстэй цахим уулзалт хийж байна. /2021-04-23/ Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ, цаашлан тогтвортой хөгжилд хүрэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ байнга дэмжин ажиллаж ирснийг суурин төлөөлөгч яриандаа дурьдав. Монгол Улсын Шадар сайд болон Монгол Улс […]

2021-04-05

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хоол үйлдвэрлэлийн салбарт хамтарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2021-04-02/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоол үйлдвэрлэл, хүнсний шим тэжээл, тоног төхөөрөмж, байгаль орчин, экологийн боловсролыг хүүхдэд олгох зэрэг тодорхой сэдвээр харилцан санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн […]

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны даргыг хүлээн авав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг ГХЯ-нд өнөөдөр /202-03-26 /хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр НҮБ-ын Хүн амын сан нь цар […]

2021-03-22

Гадаад харилцааны сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хүн амыг дархлаажуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мэдээлж, НҮБ-аас бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын урт болон […]

2021-03-11

Япон улс, Монголын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүллээ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакцин болон вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Тодруулбал, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын […]

2020-04-02

Дэлхийн нийт ХҮНД сорилттой учирч буйг НҮБ онцоллоо

Дэлхийн 2-р дайны үр нөлөөгөөр НҮБ байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш дэлхийн дахин хамгийн хүнд бэрх сорилттой тулгарч байгаа нь шинэ коронавирусний дэгдэлт гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш хэлсэн байна. Тэрээр энэ вирусний тархалт нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус харин хүн төрөлхтний хямрал болоод байгааг хэлжээ. Шинэ коронавирусний олон улсын эдийн засаг […]

2019-11-20

ПАРИС: Ё.Баатарбилэг Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна. Өмнөх уулзалтаас 20 жилийн дараа зохион байгуулж буй Соёлын сайд нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 116 орны соёлын асуудал эрхэлсэн сайд оролцож, соёл, […]

Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тогтоол батлагдана

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улс санаачлан хоёр жил тутам хэлэлцүүлдэг “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав. Энэ удаагийн тогтоолд хөдөөгийн эмэгтэйчүүдийн бүх бүлгийг чадавхжуулах, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт хөдөөгийн эмэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байгааг анхаарах, жендэрийн мэдрэмжтэй сургалтын тогтолцоо хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжтэй бодлого […]

2019-10-17

НҮБ-аас сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх нь богино хугацааны шийдэл мөн гэв

Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны […]

НЬЮ-ЙОРК: Монгол-Барбадос улс хооронд дипломат харилцаа тогтоов

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Барбадос Улстай 2019 оны 1 дүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. […]