2021-04-30

ХЭНТИЙ. Норовлин сумд гарсан түймрийг унтраав

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т орших Бэрхийн давааны-Ар гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах […]

2021-04-22

Нийт нутгаар хуурайшилт ихтэй байна

2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийслэл, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг 6 аймгийн 11 суманд нийт 13 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9 /га/, хээрийн 280.660 /га/ нийт 280.669 /га/ талбай өртсөн байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2021 оны […]

2021-04-14

Шар өвс шатааж, гал алдсан ДУУДЛАГА нэмэгдэж байна!

Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдөр /2021-04-14/ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь гал гарч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж, галыг унтрааж ажиллажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл […]

2021-04-08

Шар өвс шатааж, гал алдвал зөрчлийн хуулиар торгуулна!

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна. ~Шар өвс шатааж, гал алдвал зөрчлийн хуулиар торгуулна!~ […]

2021-04-07

Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. ~Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ~ Нийслэлийн […]

2021-04-07

Зургаан сумдад, 7 удаагийн ХЭЭРИЙН ТҮЙМЭР гарчээ!

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 6 суманд нийт 7 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 1.5 /га/, хээрийн 20.410 /га/ нийт 20.412 /га/ талбай өртсөн байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сард Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, […]

2021-03-31

Хуурайшилт ихтэй байгаа учир ногоон бүсэд зорчихдоо АНХААР

Он гарсаар 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16.350 га хээрийн талбай буюу нийт 16351.5 га талбай өртжээ. ~Хуурайшилтын зэрэглэл өндөр байна, ногоон бүсэд зорчихдоо АНХААР~ Мөн 03 дугаар сарын 30-ны өдрийн […]

2020-05-15

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье !

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 15-17-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Мөн монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн /2020.05.15/ байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, […]

2020-04-17

Ой хээрийн түймрээс сэргийлэх, хяналтын цэгүүд ажиллаж байна!

Төв аймгийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, аймгийн хэмжээнд хяналтын цэгүүдийг байгуулан ажиллаж байна. Нийт 17 хяналтын цэгийг байгуулж, алба хаагчид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байгаа юм. Он гарсаар өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байгаа бөгөөд өнгөрсөн онд хяналтын цэгүүдийг байгуулан […]

Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхаарууллаа!

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 27 удаа иржээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам […]