Хабиб Нурмагомедов спортын замналаа дуусгаад эдийн засагч болно
Дэлхийн UFC-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов ялалт ялагдлынхаа харьцааг 30:0 болгосныхоо дараа зодог тайлах тухай түүний дасгалжуулагчаар ажилладаг аав нь саяхан хэвлэлд ярьсан билээ. Харин Хабиб нэгэн ярилцлагынхаа үеэр эдийн засгийн чиглэлээр сурч байгаа тухайгаа ярьжээ. Өдгөө 30 настай тамирчин залуу Москва хотын Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан юм […]