Сагсан бөмбөгчдийн топ 100-д Монголын дөрвөн сагсчин багтжээ
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 3х3 төрлийн шинэчилсэн онооны систем нэвтрүүлж, өчигдөр шинэ чансааг зарлалаа. Тус чансааны 3х3 эрэгтэй сагсан бөмбөгчдийн топ 100-д Монголын дөрвөн сагсчин багтжээ. Тодруулбал, Д.Дэлгэрням 44(Ази тивдээ нэгдүгээр), Э.Дөлгөөн 53(Ази тивдээ хоёрдугаар), Э.Цэрэнбаатар 69(Ази тивд дөрөвдүгээр), А.Ананд 77(Ази тивд зургаадугаар) байрт оржээ.