2019-12-11

ХУД-ийн 167 айлын зуух, янданг засварлажээ

Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцөлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны арваннэгдүгээр […]

2019-12-02

Борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг үүрэгдэв!

Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй баг “Таван толгой түлш” ХХК-ний үйлдвэр дээр ажиллав. Борлуулалтын 398 цэгт карт тараагдаж худалдан авалт хийж байгаа бөгөөд үүнээс 190 гаруй цэг картаар гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна. Үүнээс үүдэж борлуулагч нартай тооцоо нийлэхгүй […]

2019-12-02

Картгүй бол ШАХМАЛ ТҮЛШ худалдан авах боломжгүй 

Нийслэлийн онцгой комиссын 13 дугаар хурал /2019-12-01/-ний өдөр  боллоо. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлснээр“Төвийн зургаан дүүрэгт 206251 карт тараагдсан. Үүнээс 13247 картыг бүртгэлжүүлж, 74104 карт бүртгэлгүй байна. Аравдугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол энэ сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар […]

Угаарын хийтэй холбоотой “дуудлага” багассан гэв

Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээллээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн […]

2019-11-04

Шахмал түлш нь 5679:2019 стандартын шаардлага хангасан гэв

ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой […]

2019-10-23

Шахмал түлшний асуудлаар бүх нийтийн сонсгол зохион байгуулна

Нийслэлийн ИТХ-аас Засгийн газрын 62 дугаар тогтоол, тэр дундаа сайжруулсан шахмал түлшний асуудлаар ирэх сарын 4-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажээ. “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэд, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудыг урьдчилан бүртгэх юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаар утсанд холбогдож авах боломжтой. […]

2019-10-21

Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурчээ!

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийж байх үүргийг өгсний дагуу өнөөдөр /2019-10-21/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаар бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл өглөө. Өнгөрөгч өдрүүдэд нийт 6 дүүргийн 3 дүүргээс 6 дуудлага ирж 16 иргэн угаартсан гэх дуудлага өгсөнөөс /9 хүүхэд, 7 насанд хүрсэн иргэн/ угаартсан гэх 7 […]

“Аюулгүй галлах хичээл”-ийг О.Осоржамаа ойлгомжтой заалаа

Өөрийн санаа бодол, амь амьдрал аа олны өмнө ил байлгаж, амьдрахын арга ухаанд алдаа, оноотой суралцсаар яваа сошиал од О.Осоржамаа сайжруулсан шахмал түлшийг хэрхэн “аюулгүй” галлах талаар хичээл заалаа Түлш нь “но”-гүй, хэрэглээ талд асуудал байгаа бол гэр хорооллынхонд хамгийн сайн заавар зөвлөгөө өгөх хүн нь О.Осоржамаа л болчихоод байна. Өнгөрсөн хугацаанд гэр хороололд УИХ-ын […]

2019-10-17

НҮБ-аас сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх нь богино хугацааны шийдэл мөн гэв

Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны […]

2019-10-15

Шахмал түлшний “ЗӨВЛӨМЖ”-ийг 220 мянган өрхөд хүргүүлжээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн […]