2021-04-21

“Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээ Сэлэнгэ аймгаас эхэлж байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгасан. Энэ хүрээнд БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 4-р 9-нөөс 11-ний өдрүүдэд сарын Сэлэнгэ аймагт ажиллав. Салбарын дундын хамтарсан байнгийн ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг […]

2020-04-14

Сэлэнгэ аймагт архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэхгүй!

Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр захирамж гаргаж, тус аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 30-ныг хүртэл архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэхгүй байхаар боллоо. ~Сэлэнгэ аймагт архи, согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэхгүй!~ Энэ хүрээнд нийтийн хоолны газрын үйлчилгээг 22:00 цаг хүртэл ажиллаж болохоор сунгасан бөгөөд архи согтууруулах ундаагаар мөн адил үйлчлэхгүй юм байна. […]

КОРОНАВИРУС: Сэлэнгэд эрүүл мэндийн газрын шуурхай штаб ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын 01 дүгээр албан даалгавар, Аймгийн Засаг даргын А/56 дугаар захирамжийн дагуу Коронавирусний болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх Эрүүл мэндийн газрын шуурхай штаб 2020 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын А/08 дугаар тушаалын дагуу Штабын жижүүрүүд хуваарийн дагуу ажиллаж, 7036-3588 дугаарын утсанд дуудлага, мэдээлэл […]

2019-12-19

Ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 […]

2019-12-02

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрын төгөл” сүндэрлэв

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НАМЗХ-ны залуусын хандив, тусламжаар бүтсэн “Хайрын төгөл” нээлтээ хийлээ. Энэхүү төгөлд залуус тайзыг нь ашиглаж төрөл бүрийн үйл ажиллагаа эвэнт зохион байгуулах болон хайраа мөнхлөх “хайрын цоож” челленжид нэгдэх боломжтой. Өнгөрсөн амралтын өдөр болсон “Хайрла төгөл”-ийн нээлтэд УИХ-ын гишүүн, “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч тус Н.Учрал, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, […]

2019-09-19

СЭЛЭНГЭ: Албаныхан хууль бус алт олборлолттой таарч арга хэмжээ авлаа

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. […]