ХЭНТИЙ. Баян-Овоо сумын 30 иргэн мэргэшсэн таваар бэлтгэгч боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 21 аймаг, 309 суманд малын гаралтай түүхий эдийг чанар, стандарт шаардлагын дагуу бэлтгэх “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, 16.600 ажлын байр бий болгохоор ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж эхний ээлжид Баян-Овоо сумын 30 иргэнийг мэргэшсэн таваар бэлтгэгч болгох ажлыг нутгийн удирдлагатай хамтран зохион байгууллаа. Тодруулбал, Хэнтий аймгийн […]