2021-04-30

УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсангүй

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсангүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон. Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар: “Хуульчдын саналаар цэцийн дүгнэлт […]

2021-04-23

ЧУУЛГАН: Гааль, НӨАТ-аас хөнгөлж, чөлөөлөх хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг батлав. Хуулийн төслүүдэд импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны […]

2021-03-19

УИХ-ын чуулган. Дархлаажуулалтын явцын талаар Шадар сайд мэдээллээ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо. Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн […]

2021-03-15

УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

Улсын Их Хурлын 2021 оны Хаврын чуулган өнөөдөр Төрийн ордны “Их хуралдай” танхимд 10 цагаас нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн хуралдааны дараа үргэлжлүүлээд УИХ дахь намын бүлэг, ажлын хсэгүүд хуралдахаар товлогджээ. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН – Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; – Улсын Их Хурал […]

2020-08-24

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2020.08.21/ хуралдаан 14 цаг 40 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Монгол Улс болон Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг […]

2020-08-21

УИХ-ын 13 эмэгтэй гишүүн Улсын Их Хуралд албан ёсны бүлэг байгуулсан талаараа мэдээллээ

Улсын Их Хурлын 13 эмэгтэй гишүүн Улсын Их Хуралд албан ёсны бүлэг байгуулсан талаараа /2020.08.20/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл сонгогдсон байна. Бүлгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, Бүлгийн дарга Д.Сарангэрэл мэдээлэл өгөхдөө, Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн албан ёсны бүлэг байгуулсан. Энэ бүлгээрээ дамжуулан нийгмийн […]

2019-12-06

ЧУУЛГАН: Цагаан сарын шинийн 14-нд морь уралдуулахыг зөвшөөрнө

УИХ-ын чуулганы /2019-12-05/-ий өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох […]