Өнөөдөр Төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно
Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш, баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх юм. НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана. […]