2020-05-05

Улсын Онцгой комиссоос сургалтын төвүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өрөөнд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 […]

2020-05-01

Монгол Улсын заан цолтнууд нэгдэж УОК-т хандив өргөлөө

Улсын Онцгой комисст өнөөдөр /2020-05-01/ Улсын заан цолтой бөхчүүдийн төлөөлөл дөрвөн сая төгрөгийн хандив өргөлөө. Өнөөдрийн байдлаар манай улсад Улсын заан цолтой 20 гаруй бөх байна. Тэдний төлөөлөл болж ахмад, дунд, залуу үеийн заан цолтнууд болох Монгол Улсын заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Чимидийн Гочоосүрэн, Дамирангийн Бумбаяр, Монгол Улсын залуу заан Нэгдэлийн Жаргалбаяр […]

2020-04-28

УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав

Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын 20-р хурал болж байна /2020-04-28/. Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээлсэн байна. ~Өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав~ Тэрбээр “Дөнгөж сая Улсын онцгой […]

2020-04-22

Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан оройн 21:30 цагт боллоо. Шуурхай хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс, нийслэлийн […]

2020-04-22

УБ хот, Дархан, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа

Улсын онцгой комисс өчигдөр орой хуралдаж, Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 26-ны 06.00 цагт хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан. Тодруулбал, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан учраас Дархан, Сэлэнгээс бусад аймгаас ч ирэх иргэдийг оруулахгүй, гаргахгүй гэсэн үг. Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу ч мөн орох, гарах хөдөлгөөнийг нь […]

2020-04-21

УОК-ын шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлнэ

Дөрөвдүгээр сарын 21-нд болох үйл явдлын тойм: 10.00 цагт ОБЕГ-т “Дэлхийн Зөн Монгол” байгууллагаас халдвар, хамгааллын иж бүрдлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хандивлана. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ. 11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 12.00 цагт ОБЕГ-т Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар […]

2020-04-13

Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй!

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн маргаашнаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Харин нийслэлийн […]

2020-03-11

“Петровис” групп 15 сая төгрөгийн өртөг бүхий шатахууны талон гардуулав

Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын (Covid-19) тархалт өргөн хүрээнд дэгдэж, манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа улсын, нийслэлийн болон аймгийн онцгой комисст “Петровис” группын хамт олны зүгээс 15 сая төгрөгийн өртөг бүхий шатахууны талоныг хандивлалаа. Энэ үеэр төр засгийн байгууллагууд, аж […]

2020-03-05

ЭЕРЭГ: Коронавирусний халдвараас сэргийлэх хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

Шинэ коронавирусний халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, их дээд сургууль, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд малчид, төрийн бус байгууллагууд нэгдэж мөнгөн болон бараа, бүтээгдэхүүний хандив өргөсөөр байна. Өнөөдөр зарим байгууллагын хандив тусламжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд […]

2020-02-27

“COVID-19”-ын эрсдэлээс сэргийлэх цогц арга хэмжээнд нэмэлтээр 6.5 тэрбумын төсөв баталлаа

Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов. Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд […]