2020-02-10

УОК-ын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллав

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” хилийн боомтуудад ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ЗТХЯ, […]

2020-01-24

Урд хилийн авто боомтууд ГУРАВ хоног амарна

Монгол Улс, БНХАУ хоёр орны хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хугацаагаар хаах заалттай. Энэ дагуу БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн 26, 27-нд 3 хоног амарна. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгцагийн хуваарийн дагуу ажиллана.

2019-11-22

Энэ сарын 26, 27-нд хилийн боомтууд ажиллахгүй!

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 11 дүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиох учраас хилийн боомтууд амарна.

Наадмаар Монгол, Хятадын хилийн боомтууд АМАРНА

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ сарын 11-15-ны өдрүүдэд болно. “Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллана. Харин галт тэрэг, олон улсын нисэх онгоц баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчино. Хойд хилийн тухайд “Алтанбулаг” авто замын боомт амрахгүй ажиллана. Мөн галт тэрэг болон […]