2019-11-15

САЙН МЭДЭЭ: Сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар […]

2019-11-15

ТАНИЛЦ: Хүүхдийн автобусны маршрут

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Хотын захирагч С.Амарсайханы захирамж гарган “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулахаар болсон. Эхний ээлжинд 29 байршилаас Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болжээ. Сургуулийн автобуснуудад чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа бөгөөд байршил тогтоох чипийг мөн суурилуулжээ.

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ

Хичээлийн шинэ жил тохиож буйтай холбогдууланНийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна.