Хөл хориог чангаруулж, явган хүний хөдөлгөөнийг хязгаарлана
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир өнөөдрөөс эхлэн хөл хорио чангаруулж, явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон тухай Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн иргэдийн гудамж, замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хязгаарлаж байна. Энгийн иргэд 06:00-08:00 цагийн хооронд гэрийнхээ ойр орчимд салхилж болно. Ингэхдээ таваас олон хүн цугларахгүй. Мөн 16:00-18:00 […]