ХӨСҮТ-ийн захиралд Л.Баттөр томилогдлоо
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томиллоо. Тэрээр 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2020 оноос өнөөг хүртэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан юм.