С.Амарсайхан: Хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж байна. /2021-05-05/ УОК-ын дарга С.Амарсайхан, Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл […]

2021-04-30

С.Амарсайхан: Файзер вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас хэрэгжүүлнэ

Коронавирусийн халдвараас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх вакциныг туршиж хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай улс ч хүүхдүүдэд зориулсан вакциныг худалдан авахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийллээ. С.Амарсайхан, “Хүүхдийн вакцины судалгааг холбогдох байгууллагууд хийж байгаа. Дэлхий нийтээр хүүхдийн вакциныг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Файзер […]

2021-04-29

Аймаг, орон нутгийн Засаг дарга нартай ЦАХИМ-аар хуралдав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгийн Засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цахир хуралдаанаар коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар болон цаг үеийн нөхцөл байдлын бусад асуудлаар мэдээлэл солилцов. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж ажиллахыг Шадар сайд анхааруулав. […]

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ЦАХИМ уулзалт хийж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра албаны хүмүүстэй цахим уулзалт хийж байна. /2021-04-23/ Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ, цаашлан тогтвортой хөгжилд хүрэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ байнга дэмжин ажиллаж ирснийг суурин төлөөлөгч яриандаа дурьдав. Монгол Улсын Шадар сайд болон Монгол Улс […]

2021-04-21

С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав

Коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгалаа. АШУҮИС-ын оюутны гуравдугаар байрыг эмнэлгийн […]

2021-04-21

С.Амарсайхан хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүллээ

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, улсын Бристолын Их Сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангийн 27 166 ам доллар буюу 77.4 сая төгрөгийн зээлд хамрагдсан ажээ. Улс төрийн өндөр албан тушаалтан хүний хүүхэд сургалтын төлбөрийн зээл авсан нь цахим орчинд олон иргэдийн бухимдлыг хүргэсэн юм. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай байгаа энэ үед нийт […]

2021-04-08

​С.Амарсайхан: Манай гэр бүлийн хүн хууль зөрчөөгүй, хэнээс ч давуу эрх эдлээгүй

Шадар сайд С.Амарсайханы гэргий МҮОНРТ-ийн Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нь “ХӨСҮТ буюу улаан бүс рүү орж ээж, аавыгаа сахиж хоноод гэр рүүгээ явсан. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн” гэх асуудалд Шадар сайдыг хариуцлага хүлээх ёстой гэсэн “давлагаа” нийгэмд үүсээд буй. Энэ тал дээр сэтгүүлчийн асуултад хариуллаа. Шадар сайд С.Амарсайхан, “Би цар тахалтай тэмцэж байгаа. Зарим хүн надтай […]

Өнөөдрөөс иргэдийн дансанд 300,000 төгрөгийг шилжүүлж эхэлнэ

Энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинд шилжих шийдвэр гаргав. Уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар сэтгүүлчдийн асуултад хариулав. -Иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг хэзээнээс олгох вэ? -Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая хүн тус бүрийн […]

2021-04-08

С.Амарсайхан: Хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр үдэш өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ. Ингэхдээ тэрээр, “Засгийн газар, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд […]

2021-03-19

Нийслэл, Дүүргийн онцгой комисс, ХӨСҮТ-ийн төлөөллүүд нэг дор байрлана

Шадар сайд С.Амарсайхан Тандалт, тусгаарлалтын шуурхай багийг хуралдуулж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байгаа ажлаа ярилцав. Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэл, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтныг Улсын онцгой комиссын Шуурхай штабт нэгтгэн ажиллуулах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав. Тусгаарлалтад орсон […]