2020-03-11

Италид буй Монголчуудыг энэ сарын 11-ний өдөрт багтаан ЭСЯ-тай холбогдохыг анхааруулав!

Итали Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр тус улсын бүх газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоохоор болсон. Уг шийдвэр гарсантай холбогдуулан Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ иргэддээ хандан зөвлөмж, анхааруулга гаргасан […]