2019-11-25

Даланзадгад хотод махны үйлдвэр ашиглалтад орлоо

Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна. Түүний нэг болох махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж өнөөдөр байнгын ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг […]

2019-11-01

Өмнийн говийн бүсэд цахилгаан станц барих тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, ЗГ-аас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Таван толгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг […]

2019-10-16

Гашуунсухайт боомтоор ӨМӨЗО руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

“Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлэх болсон. Энэ хүрээнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна: Цагийн хуваарь: – Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 […]

ӨМНӨГОВЬ: 541 иргэнийг байнгын ажлын байранд хамруулав

Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрын талаар таатай мэдээ гарсан байна Орон нутгийн өрх толгойлсон эмэгтэй, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм. Ажил хайж байгаа иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж сар бүр шинэчилдэг. Өмнөговь аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт идэвхитэй ажил хайгчаар бүртгүүлснээр 2017 […]

ӨМНӨГОВЬ: Дэлхийн хошой аварга даамчин ХҮНДЭТ ИРГЭН боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүндэт иргэн шалгарлаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын газраас Дэлхийн хошой аварга даамчин С.Мөнх-Оргил хүүг хүндэт иргэнээр тодруулсан байна. Тэрбээр 100 буудалт даамын төрлөөр дэлхийн хоёр, тивийн гурав, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга болж, нийт 52 алт, 24 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн аж.