Удаан хадгалсан өндөг, шинэ өндөгнөөс илүү ХӨНГӨН байдаг

Өндөг удах тусам ууршилт буюу хаталт явагдаж өндгөн доторх хийн зай нь томордог. Тиймээс удаан хадгалсан өндөг шинэ өндөгнөөс хөнгөн байдаг. Өндгийг гэрэл рүү ойртуулан харахад хар цэгүүд эсвэл юу ч гэрэлтэхгүй байвал хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас зөвлөж байна. Эрүүл сайн чанарын өндөгний хальс нь бат бөх зузаан байдаг байна.  

Өндөгний талаар бүгдийг мэдэх үү…

    Өндөгийг чанахад гадна талаасаа дотогшоогоо болж чанагддаг тул өөр өөр хугацаанд чанахад харилцан адилгүй болдог байна. 6, 8, 10, 12, 14 минутаар тус тус чанахад өндөг харилцан адилгүй чанагдсан байх болно. Ер нь өндгийг 15 минут чанахад бүрэн гүйцэд болдог. Түүнээс илүү удаан чанахад өндөгний шарны гадуур хар, саарал давхарга үүссэн байдаг шүү дээ. […]

2019-06-09

Өндөг хэрэглэхийн өмнө угааж хэвш!

    Өндөг бол аминд дэм, уургийн баялаг баялаг эх үүсвэр гэдэгтэй маргах хүн гардаггүй. Гэвч өндгийг угаах нь зөв буруу гэсэн маргаан аль ч улс оронд өрнөж зарим нь бүүр энэ талаар хууль гаргаад авсан нь бий. Жишээ нь АНУ, Хятад, Японд өндгийг заавал угааж, давхар тосолсны дараа худалдаанд гаргах хуультай байдаг бол Европын […]