2021-04-20

ЭМЯ: Сovid-19-ийн 1311 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын талаарх цаг үеийн ээлжит (2021.04.20) мэдээллээ хийлээ. Covid-19-ийн тохиолдол өссөөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1311 тохиолдол шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 24195 болжээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна.

ТОЙМ-37: “Covid-19”-ын эргэн тойронд

1. Бостон дахь “Бет Израил Диконессын анагаах ухааны төв”-ийн аденовирусийн серотип 26 (Ad26) вектор дээр суурилсан “SARS-CoV-2”-ийн вакцины нэг удаагийн тунг сармагчинд туршихад дархлааны хариу урвал сайн байжээ. 2. Биотехнологийн Модерна компанийн туршиж буй Ковид-19-ийн эсрэг вакцины эмнэлзүйн судалгаагаар 2 тунт “mRNA-1273” вакцин хүний биед SARS-CoV-2 халдвараас хамгаалах хүчтэй дархлааны хариу урвал үүсгэж байгааг тодорхойлжээ. […]

Манай улсын хүн амын дунд “КОВИД-19”-ын халдвар тархах эрсдэл “Өндөр”

Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж анхаарал нь […]

Увс аймагт гэмт хэрэг 44.5 хувиар буурсан байна

Увс аймгийн Цагдаагийн газар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнгөрсөн сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 243, зөрчлийн шинжтэй 720 нийт 963 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140 нэгжээр буюу 36.6 хувиар буурсан байна. Тус аймгийн хэмжээнд […]

2020-05-18

“COVID-19” халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, 140 болов

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ. /2020-05-18/ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн. Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ […]

Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх!

Иргэн, гэр бүлд зориулсан “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас хүргэж байна. Үүнд: Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусний өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх. Олон […]

“Ковид-19”-ын үед хоолны дэглэм барихыг ХОРИГЛОВ!

Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд жингээ хасах зорилгоор хоолны дэглэм барьдаг болсон. Тэгвэл олон улсын эрдэмтэд цар тахлын энэ үед дэглэмээсээ татгалзсан зөв гэж “Здоровое и спортивное питание” төвийн эмч Екатерина Бурляева зөвлөжээ. Жингээ хасах гэсэн хүмүүс маш бага идэж, хагас өлсгөлөн дэглэм барьдаг, эсвэл нэг төрлийн хоол дагнан идэх дэглэм барьдаг бол бие организмын дархлааны […]

2020-04-17

Бээжин хотын ЕБС-ын сургуулиуд үе шаттайгаар нээгдэнэ

Бээжин хотын Онцгой байдлын комисс 4 дүгээр сарын 12-ны өдөр ээлжит хэвлэл мэдээллийн хурал хийж, Бээжин хотын сургуулиудын танхимын сургалт эхлэх тодорхой хугацаа болон элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарласан байна. Хятадын Коммунист намын Төв хорооноос дэвшүүлсэн “Ковид-19” халдварын тархалттай тэмцэх, хумих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн хамтаар улс орны эдийн засгийг сэргээж, үйлдвэрлэлт, ажил […]

2020-04-14

“Covid-19” арьсан дээр тууралт хэлбэрээр илэрч болзошгүй байна!

Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчний үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь хуурай ханиалгах, найтаах, халуурах, гүйлгэх, хоолой, цээж өвдөх. Үүнээс гадна хүндэрсэн үе шатандаа амьсгал давчдах, булчин өвдөх, бөөрний үйл ажиллагаа доголдох шинж тэмдгүүд илэрдэг. Гэтэл уг өвчний халдварыг авсан зарим өвчтөнүүд үнэр амт огт мэдрэхээ больж байгаа талаар судлаачид мэдээлж байгаа юм. […]

2020-03-30

“COVID-19” вирусийн халдвараас сэргийлэх ажилд “ХАНДИВ”-ын цуваа үргэлжилсээр…

      Дэлхийн дахинд тархаад буй “COVID-19” вирусийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа билээ. Үүнд ААН, мэрэгжлийн холбоод болон хувь хүмүүсийн хандивын цуваа тасрахгүй байна.  • Оюутолгой болон гэрээт байгууллагуудын ажилчдаас 145,543,000 төг • […]