2020-08-18

SARS-COV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна. […]