“Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт болно

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын санаачилгаар “Улбар” паблишингаас эрхлэн гаргасан “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт, уран зургийн үзэсгэлэн өнөөдөр /2020-01-09/ 17:00 цагт “MN17” арт галерейд болно. “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” зурагт номонд Монгол Улсын түүхэнд өөрийн “дүр”-ээ тодоор үлдээж буй өөр өөр салбарын түүчээ, тэмцэгч эмэгтэйчүүдийн түүхийг хүүхдэд зориулан үлгэрийн хэлээр […]