2021-03-18

Дүнжингарав худалдааны төв 23-ныг хүртэл ажиллахгүй

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Дүнжингарав худалдааны төв энэ сарын 23-ныг хүртэл ажиллахгүй. Тус дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул гуравдугаар сарын 17-ны 06.00 цагаас энэ сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийг Засаг дарга Н.Баярмөнх гаргажээ.