“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Э.Тамураг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалтаар ЖАЙКА-гаас Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын талаар цуврал 7 бүлэг танилцуулга хийсэн билээ. Дээрх цахим уулзалт нь УИХ-ын дарга […]