Ванесса Брайнт: Бурхан тэднийг тусдаа байж чадахгүйг мэдсэн учир ХАМТАД нь авчээ!
АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгт өөрийн тод томруун орон зайг дархалж чадсан Коби Брайнт болон охин Жианна нарын дурсгалыг хүндэтгэх ёслол болсон билээ /2020-02-25/. Энэ үдэш Коби Брайнтын гэргий Ванесса Брайнтын хэлсэн үг хүмүүсийн сэтгэлд хамгийн ихээр хүрсэн юм. Ванесса танхимд цугласан олонд хандан үг хэлэхдээ “Би түүнийгээ олны танил од юм уу гайхамшигтай сагсан бөмбөгчин […]