2021-04-06

Улсын хэмжээнд өчигдөр 38055 иргэнийг вакцинжуулав

Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26098 иргэнийг вакцинжууллаа. Харин Монгол Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 38055 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 414382 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

2021-04-05

ТАНИЛЦ: Өнөөдөр дараах цэгүүдэд ВАКЦИН хийнэ

Засгийн газраас 18-49 насны иргэдийг Ковид19-ийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн. Нийслэлийн иргэд өөрийн дүүргийн цэгүүдэд хамрагдах бол хотод байгаа орон нутгийн иргэд өөрийн дүүргийн ойр байгаа цэгүүдэд очоод вакцинаа хийлгэж болно гэж УОК-оос мэдээллээ. Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 5-ны өдөр ажиллах дархлаажуулалтыг цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

2021-04-05

Өнөөдрөөс 18-49 насны иргэд вакцин хийлгэж эхэлнэ

Өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 5-наас 18-49 насны иргэдийг вакцинд хамруулж эхлэх талаар Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээлжээ. Нийслэлийн иргэдийг тавдугаар сарын 1-н гэхэд эхний тунд хамруулж дуусгана гэж тооцсон байна., ~Өнөөдрөөс 18-49 насны иргэд вакцин хийлгэж эхэлнэ~ Нийслэлийн хэмжээнд өндөр настай 6,895 иргэн байгаа тул гэрт нь очиж вакцин хийх ажлыг зохион байгуулах аж. […]

Элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй […]

2021-03-25

Вакцин хийлгээд 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрийгөө ажиглаарай

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн вакцины эсрэг заалт болон хариу урвал, хүндрэлтэй холбоотой иргэдээс ирсэн асуултад холбогдох албаныхан хариулжээ.  -Вакцин хийлгэхэд насны хязгаар байгаа юу? -Баталгаажсан вакцинуудыг 18-аас дээш насны хүмүүст хийнэ. -Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу? -Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. -Хөхүүл хүн вакцин […]

2021-03-19

УИХ-ын чуулган. Дархлаажуулалтын явцын талаар Шадар сайд мэдээллээ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо. Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн […]

2021-03-19

УОК-оос иргэдийг дараах байдлаар дархлаажуулалтад хамруулна гэв

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах зургаан хүн тутмын нэг нь дархлаажуулалтын эхний тунг тариулаад байна. Одоогоор дараалалд үзүүлсэнчлэн 2-5 дугаар бүлгийн иргэд дархлаажуулалтад хамрагдаж байгаа юм. Энэ дарааллын дагуу тавдугаар сарын нэгэн гэхэд вакцинжуулалтыг дуусгахаар төлөвлөжээ.

2021-03-15

Өнөөдрөөс өндөр настнуудыг вакцинжуулна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна. Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. ~Өнөөдрөөс өндөр настнуудыг вакцинжуулна~ Гуравдугаар сарын […]

2021-03-12

Нисэхийн салбарын 1270 ажилтан ВАКЦИН хийлгэв

ИНЕГ-аас Хан-Уул дүүргийн Онцгой комисстой хамтран ажилчдаа вакцинжуулах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1270 ажилтан коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамрагдаад байна. Иргэний нисэхийн салбарын 2600 орчим хүнийг гурван үе шаттайгаар вакцинд хамруулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцдог 1250 гаруй хүнийг хамруулна. […]

2021-03-12

“Ковид-19”-ийн шинжилгээ авах 8, дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байна

Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн шинжилгээ авах 8, дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байна. Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх бол дархлаажуулалтын цэгүүдэд үйл ажиллагаа нь зогсохгүй, тогтвортой ажиллах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 17825 ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.