Коронавирусийн халдвар авсан 20 настай иргэн нас барлаа!
Сүүлийн 24 цагт шинэ коронавирусийн халдвар авсан хоёр хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ /2021-04-13/. Тодруулбал, ковидын халдвар авсан 20 настай, 61 настай иргэд өчигдөр нас барсан байна. Сүүлийн долоо хоногт 10 гаруй хүн халдварын улмаас, хавсарсан өвчлөлөөр нас барсан болохыг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.