2020-04-01

Дэлхийн банкнаас халдвартай тэмцэхэд зориулж 14 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, коронавирусний хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо. Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусний тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа билээ. […]

2020-03-30

БНСУ-д зорчиж буй иргэдийг 14 хоног тусгаарлана 

2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний 00 цагаас эхлэн БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ. БНСУ-д оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар /аялал жуучлал, транзит г.м/ буюу ~БНСУ-д зорчиж буй иргэдийг 14 хоног тусгаарлана~ байнга оршин суух хаяггүй […]

2020-03-30

Москва хотод өнөөдрөөс эхлээд тодорхойгүй хугацаанд ХӨЛ ХОРИО тогтоов

ОХУ-ын нийслэл Москва хотын захирагч Сергей Собянин мэдэгдэл хийлээ. Үүнд: “Өнөөдөр миний бие COVID-19-ийн эрчимтэй тархалтаас сэргийлэх нэмэлт арга хэмжээний тухай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Москва хотын иргэд нас үл харгалзан гуравдугаар сарын 30-ын өдөр буюу даваа гаригаас эхлэн хөл хорио цуцлах тушаал гарах хүртэл гэртээ тусгаарлагдах дүрэм, журмыг дагаж мөрдөх шаардлагатай. Хөл хорионы […]

2020-03-27

Италийн баячууд эх орондоо ХЭРХЭН тусалж байна вэ?

    “Covid-19” цар тахлын халдварын тохиолдол, нас баралтаар толгой цохиж буй улс орнуудад Итали улс орж байгаа билээ. Тэгвэл Итали улсын иргэд, тэр дундаа урлаг соёлын болон бизнесийн салбарын чинээлэг гэр бүлүүд эх орондоо туслалцаа үзүүлж байна. Дурдвал,  -Аньеллийн гэр бүл (Ювентус, Фиат, Крислер, Феррарийн хувьцаа эзэмшигч) Турин, Пьемонт дахь өвчтөнүүдэд үзүүлэх тусламжын үйлчилгээнд […]

2020-03-26

71 настай Хунтайж Чарльз коронавирусын халдвар авчээ

Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз коронавирусын халдвар авсан нь батлагджээ. 71 настай түүний биеийн байдал харьцангуй сайн байгаа юм. Чарльзын гэргий Корнваллын гүнгийн авхай, 72 настай Камилла шинжилгээ өгсөн, коронавирусын халдвар илрээгүй байна. Хунтайж Чарльз одоогоор Бальморалд өөрийнхөө эзэмшилд тусгаарлалтад байгаа тухай мэдээлэл иржээ. Испани улсад Covid-19 халдварын улмаас нас барсан хүний тоо Хятад […]

2020-03-26

Истанбул-УБ тусгай нислэгээр ирсэн иргэнээс коронавирусын халдвар илэрч, нийт 11 боллоо

Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусын халдвартай тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусын 11 дэх тохиолдол бүртгэгдлээ. ~Истанбул-УБ тусгай нислэгээр ирсэн иргэнээс коронавирусын халдвар илэрч, нийт 11 боллоо~ Монгол улс халдвар тархах эрсдэл өндөр улс орны тоонд орж байгаа тул иргэд та бүхэн хувийн дэглэм сайтар сахиж, олон нийтийн газраар зорчихгүй байхыг […]

2020-03-25

Коронавирусийн халдвар хэрхэн дамждаг вэ?

Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар -Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ? -Халуурах – 88% -Хуурай ханиалгах – 68% -Ядарч сульдах – 38% -Цэр гарах – 33% -Амьсгал давчдах – 19% -Булчин өвдөх – 15% -Хоолой өвдөх – 14% -Толгой өвдөх – 14% -Бөөлжих-5% -Хамар битүүрэх-5% -Гүйлгэх-4% -Нус […]

Автобусанд хоёр метрийн зайтай зогсох хэрэгтэй

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх ажлыг зохион байгуулж буй. Мөн иргэдийг гараа тогтмол угааж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийхийг зөвлөж байгаа юм. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ямар үед угааж хэвших талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа дараах зөвлөмжийг […]

2020-03-20

 Франц иргэн Монголчуудад хандан талархлын ЗАХИДАЛ бичжээ

Коронавирусийн халдвартай болох нь батлагдсан Франц улсын иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар ЭМЯ мэдээлсэн. Тэрбээр Монголын ард түмэн болон эмнэлгийн ажилтнуудад хандан захидал бичжээ.. Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу?… Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны […]

Хүүхдүүдэд “COVID-19”-ын талаарх мэдээллийг хэрхэн өгөх вэ?

Коронавирустай холбоотой үнэн, худал нь үл мэдэгдэх цуу яриа олон нийт дунд хөвөрч, хүүхдүүдийн сэтгэлзүйд хүнд тусан, цочрол өгөх, айдаст автуулах өндөр магадлал үүсээд байна. Харин үүнд эцэг, эхчүүд онцгой анхаарал хандуулж вирусийн тухай үнэн зөв, нотолгоотой мэдээллийг хүүхдүүддээ тайлбарлан, тайвшруулж, хэрхэн ариун цэврээ зөв сахиж, халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой талаар ойлгуулах нь хамгийн […]