2021-05-10

Тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулгаж, НОГООН БАЙГУУЛАМЖ барина

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9000 ам метр буюу 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон […]

2020-04-23

Нийслэл хот шинээр 122 га талбайд ногоон байгууламжтай болно

Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж буй. Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх […]

2020-04-14

Гэр хороолол дахь хамгийн том ногоон байгууламж СХД-ийн “Толгойт” бүсэд сүндэрлэнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт “Цагдаа” толгой орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил хийгдэж байгаа бөгөөд одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажил эрчимтэй хийгдэж байна. Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, “Нийслэлийн алслагдсан бүсүүдэд иргэдэд зориулсан амарч, зугаалах […]

2019-10-16

АТГ-ын эзэмшилд байсан талбайг НОГООН БАЙГУУЛАМЖ болгоно

АТГ-ын эзэмшилд байсан талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргаад байна. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм. Тиймээс нийслэлийн удирдлага Улаанбаатар […]

Сансарын тунель орчмын шарилжыг цэвэрлэв

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга Б.Отгонхүүгийн санаачлагаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шарилж устгалын тусгай багын 30 ажилтан хамтран тус хорооны Сансарын Тунель, 22 дугаар цэцэрлэгийн хашаа, хашааны гадна талын шарилжийг цэвэрлэсэн байна. ~Сансарын тунель орчмын шарилжыг цэвэрлэв~ Харшлын эсрэг хамтдаа уриатай зохион байгуулагдаж буй Шарилжгүй Улаанбаатар-4 аяны хүрээнд зохион байгуулсан тус цэвэрлэгээнд нэгдүгээр […]