2021-04-22

ФОТО: Монголын шигшээ багийн тамирчид вакцины хоёр дахь тунг хийлгэв

Монголын үндэсний олимпийн хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ. Тэгвэл /2021.04.21/ вакцинжуулалтын хоёрдугаар тунг үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ. […]

2021-04-15

“Токио-2020” олимпийн наадамд 21 тамирчин оролцох эрх аваад байна

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадам хөшигөө нээхэд 100 хоног үлдээд байна. Манай тамирчдын хувьд өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин оролцох эрх авчээ. Энэ жилийн “Токио-2020” олимпийн наадам урд өмнөх наадмуудаас онцлогтой болно. Учир нь Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх бол ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх […]

2021-04-06

БНАСАУ “Токио-2020” наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

БНАСАУ “Сovid-19”-ийн халдвараас сэргийлж Токиогийн Олимпын наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Үүнийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хэлэлцээг сэргээх сүүлийн боломжуудын нэгийг үгүй хийлээ гэж шинжээчид үзэж байна. ~БНАСАУ “Токио-2020” наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ~ Хойд Солонгос Улс тамирчдаа “Сovid-19”-ийн халдвараас сэргийлж, “Токио-2020” зуны олимпод тамирчдаа оролцуулахгүй гэдгээ мэдэгджээ. Уг шийдвэрийг Пёньян […]

2021-03-25

“Токио-2020” олимпын галт бамбарын буухиа аялал эхэллээ

Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал өнөөдрөөс /2021-03-25/ эхэллээ. Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпын музейд хадгалагдаж байсан билээ. Олимпын галт бамбарын буухиаг зүгээр […]

2021-03-19

“Токио-2020” наадмын ширээний теннисийн төрөлд ХОЁР эрх авлаа

Токиогийн олимпын эрхийн тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт оролцсон 12 улсаас Монгол Улсын шигшээ багин тамирчин Спортын мастер Б.Болор-Эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож “Токио 2020” олимпын наадамд өрсөлдөх эрх авсан байна. Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбоо /МШТХ/-ноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн […]

2021-03-18

Монголын түүх, аж амьдрал, спортын түүхийг өгүүлсэн МАРК гаргажээ

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын туялзуур сэлэмний баг тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод байрлаж, бэлтгэл сургуулиа базаахаар болжээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Японы Төв шуудангийн Тохокү салбараас Монголын түүх, аж амьдрал, спортын талаар дурсгалын марк гаргасан байна. Манай туялзуур сэлэмчид 2021 дөрөвдүгээр сард Узбекистаны Ташкент хотод болох олимпын эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэл […]

2020-01-08

ТАНИЛЦ: Олимпийн наадамд оролцох эрхээ авсан Монголын тамирчид

Япон улсад болох “Токио-2020” олимпод эх орноо төлөөлөн оролцох Монголын тамирчдын нэр эхнээсээ тодроод байгаа билээ. Иймд тэднийг уншигч танаа танилцуулъя. Пара таеквондо- Г.Болор-Эрдэнэ Пара Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин К44 ангилалд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ. Тэрээр 2016, 2017, 2018 оны Азийн аварга бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 5, 6-нд Туркийн Анаталия […]

Олимпийн бэлгэдэл БАМБАР Япон орноор тойрон аялана

“Токио-2020” олимпийн зохион байгуулах хорооноос тус олимпийн бамбарын аяллын тухай мэдээллийг тараажээ. Грекийн Олимпияд бамбар ноцоох үйл ажиллагаа 2020 оны гуравдугаар сарын 12-нд болж, долоо хоногийн хугацаанд Грекийн нутагт аялах аж. Улмаар гуравдугаар сарын 19-нд Афины “Panathenaic” цэнгэлдэх хүрээлэнд олимпийн бамбарыг Японы талд шилжүүлэн өгөх юм байна. Олимпийн бамбарыг “TOKYO 2020 Go” нэртэй тусгай онгоцоор […]