Ханойн дээд хэмжээний уулзалтад Умард Солонгосын тал урам хугарчээ!
Өмнөд Солонгосын Тагнуулын агентлаг, АНУ-тай хийсэн хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын дараа Умард Солонгосын тал урам хугарч сэтгэл дундуур байдалтай байна гэж мэдэгдсэн байна. Мягмар гарагт тагнуулынхан хаалттай болсон энэ уулзалтын талаар хууль тогтоогчдод мэдээлэл өгчээ. Тодруулбал, гишүүдийн ярьснаар Умардын тал энэ уулзалтаас их зүйл хүлээж байсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг үзэж байна. […]