2020-05-12

Ой хээрийн бүсэд хачгаар дамжих халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийв

Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Ханх, Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын хүн амын дундах болон байгалийн голомтын тандалт судалгааг гүйцэтгэлээ. Хүн амын дундах тандалт судалгааны хүрээнд нийт 865 иргэнээс асуумж судалгааг авч, 305 өрхийн 1339 хүн амд зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, санамж хуудас тараав. […]

Хачгаар дамжих халдварын 820 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь,Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Сүхбаатар аймгийн 116 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 820 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23.9хувиар, эпидемиологийн 37 дугаар долоо хоногтой харьцуулахад 35 тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2019 оны 9 […]