2021-05-07

Тээврийн хэрэгслүүд 06:00-22:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд ажиллах төрийн байгууллага, худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-20.00 цаг хүртэлх хугацаагаар тогтоолоо. Тодруулбал, Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнгөрсөн сарын 10-нд тогтоосон Гамгшаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан түвшин” өнөөдрөөс ирэх сарын 5 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжиж, зэрэглэл […]

2021-05-06

Хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг СУНГАВ

Монгол Улсын Засгийн газар /2021.05.05/ өдөр хуралдаж, Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна. Цагааннуур, Боршоо боомт хуваарийн […]

2021-05-06

Барааны зах, Спорт заалууд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлана

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.  Тавдугаар сарын 8-наас хязгаарлаж байгаа салбарууд: Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, Бүх […]

2021-05-04

Дэглэм зөрчиж, цагдаагийн биед халдсан эмэгтэйг 250.000 төгрөгөөр ТОРГОНО

Хөл хорионы дэглэм биелүүлэх гэсэн цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж буй нэгэн иргэний бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас 250 мянган төгрөгөөр торгосон байна. ~Дэглэм зөрчиж, цагдаагийн биед халдсан эмэгтэйг 250.000 төгрөгөөр ТОРГОНО~ Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн 2021 оны тавдугаар сарын 1-ний 17.00 цагийн орчим тус […]

2021-04-26

ТАНИЛЦ: Автомашинд QR код олгох, зорчуулах журам

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасан. Хөл хорионы хугацаанд замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 41 500 тээврийн хэрэгсэлд QR код олгоно.

2021-04-26

Өнөөдрөөс үйлчилгээний байгууллагууд 07:00-19:00 цагийн хооронд ажиллана

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтыг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр хангаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. Уг захирамжид: Гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн […]

2021-04-23

Хөл хориог 5-р сарын 8-ны 06:00 цаг хүртэл СУНГАХААР БОЛЛОО

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах УОК-ын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч, 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338 хүндэвтэр 1,374 хүнд 351 маш хүнд 64 […]

2021-04-23

Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11.528 иргэн орон нутагт зорчсон

       Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатар мэдээллээ.  -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч […]

2021-04-21

ЭМЯ-аас хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгах санал хүргүүлэв

Хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусна. Хөл хориог цаашид цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүл гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцооллыг ЭМЯ-наас гаргажээ. ~ЭМЯ-аас хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгах санал хүргүүлэв~ Харин хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн […]

2021-04-14

Орон нутаг явах иргэд тухайн аймгынхаа Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтэрнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс ирсэн дуудлагын 217 буюу 50 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаарх, 57 буюу 13.1 хувийг хөдөө орон нутаг хэрхэн явах тухай асуудлаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлжээ. Улаанбаатар хотоос орон нутагт зорчих […]